Монголчуудын 12 жилийн бэлгэдэл ба “ЛУУ”

Гүнз
2 min readJan 16, 2021

--

Бидний өвөг дээдэс болох Хүннү нар 12 жилийн тооллыг зохиож ашигласан гэх баримт сэлт элбэг бөгөөд судлаачид ч мөн чингэж үздэг. Хожим Хань улсаар цааш Наран, Гуулин гэх олон улсад дэлгэрчээ.

Хүннүчүүдийн ахуйн соёл, шүтлэг бишрэл нь байгальтай ихээхэн холбоотой байсан учир байгалийн үзэгдлийг нарийн судалж; Нар, салхи, бороо, цас, аянга, шуурга, үер, ган гачиг зэрэг элдэв байгалийн үзэгдлийг нар, сар, од, гарагийн байрлалтай холбон, олж тогтоох хэрэгцээ тулгарав. Чингэхдээ жилийг 4 улирал, 12 сард хувааж өөрсдийн амьдралтай ойр, шүтэж биширч ирсэн амьтныхаа нэрээр, өөрөөр хэлбэл мөн чанараар нь нэрлэжээ. Гэхдээ “Луу жил” гэдэг асуудал байнга хөндөгддөг. “Луу бол домгийн амьтан, ялангуяа урд зүгийнх” гэх мэт.

Няцаалт №1

Хүннү гүрний нийслэл Луут хот. Энэ талаар надаар хэлүүлэхгүй мэдэх байх, орхиё. Хүннүгийн язгууртны булшнаас тэдний ямар уран, чамин зүйлс хэрэглэдэг байсан, урлал хэр түвшинд байсан талаар гайхаад баршгүй. Бас тэр сонин амьтад нь хамгийн сонирхолтой.

Няцаалт №2

“Хөх тэнгэрт хүржигнээд байдаг, хүч ихтэй луу жил” хэмээн бэлгэшээн ерөөдөг. Ер нь дорно дахины ард түмний дунд тэнгэрт Луу хэмээх амьтан бий гэх нийтлэг ойлголт байхаар барахгүй дүр төрхийг нь хүртэл дүрсэлж үлдээсэн баримт олон бий. “Буга мэт эвэртэй, урт биетэй, сүүлний үзүүрийнх нь үс их урт, яс нь их хатуу, хэлэнд хүрвээс наалдана” гэх мэт.

Асуулт: Юу? Хэлэнд хүрэх ээ?

Асуудал энд тайлагдана. Монголчуудын уламжлалт анагаах ухаанд Лууны ясыг нухаж хэрэглэх талаар олонтаа дурддаг.

Хэрэглэх арга: “Эмэнд хэрэглэх ясыг шороо тоосноос нь сайн цэвэрлэж, хэсэгчлэн жижиглэнэ. Эм шатааж нүүрсэлдэг, галд тэсвэртэй төмөр саванд бүгдийг нь хийж, саваа сайтар таглаад, шар шавраар битүүлж, хөөрөгдөх юм уу, сэвэх аргаар улайлгана.”

Эмчилгээ: Лууны яс бол өвдөлт намдаах ерөнхий нөлөөтэй, сайн эмийн нэгэнд ордог. Элдэв төрлийн шарханд нунтаглаж, цацаж хэрэглэнэ. Лууны яс нь адууны гавлын яс, тампром, балчиргана, гүгүл зэрэг таван төрлийн зүйлсээр найруулсан хатгалгааны хүчийг Дарагч-5 гэх сонин нэртэй эмийн жоронд ордог.

Манай говиос үлэг гүрвэлийн яс хэр их олддог талаар мэднэ биз?

Эвэртэй, урт биетэй, сүүлтэй. Хачин жигтэй энэ амьтны яс нь бидний нутгаас олдоод, бүр эмчилгээнд хүртэл зохиод байдаг, гэхдээ эрээд эрээд олдохгүй. “За за, тэнгэрт хүржигнээд л амьдардаг юм байлгүй” хэмээн бодсон хэрэг шүү дээ.

Таны далай их оюунд дусал ч атугай нэмэр болсон гэж найдаж байна.

Лувсан Батгүн 2020–03–25

--

--

No responses yet